Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж байгаа. Дүрэмд олон шинэлэг зүйл орсны нэг нь шар тэмдэг. Одоогоор нийслэлд ийм дөрвөн тэмдэг байгаа бөгөөд замын хөдөлгөөний үед тээврийн хэрэгсэл уг тэмдэг рүү орж зогсохыг хориглосон.

Хэрэв уг тэмдэг рүү орж зогсвол хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгох юм. Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм хэрэгжсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгсэл шар тэмдэг рүү орж зогсох зөрчил их гарч байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна
Next post Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг өргөн барилаа