“Очир” төвд 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт холбогдсон этгээдүүдийг шүүх хурал эхэллээ

Яг одоо Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн онд “Очир” төвд амиа алдсан 13 насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Даргалагч шүүгч Н.Одонтуул, шүүгчийн бүрэлдэхүүнд н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нар ажиллаж байна.

Энэ удаагийн шүүх хуралд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан шүүх хурлын нээлтэд ажиглагчаар оролцсон байна. Тэрбээр Монголын Эмэгтэйчүүдийн холбооны гишүүн ажээ. Хохирогчийн талаас талийгаачийн аав, ээж хоёр нь оролцож байна. Шүүх танхимын гадна хохирогчийн сургуулиас ангийн багш сургуулийн тѳлѳѳлѳл ирсэн байна. Мѳн Эмэгтэйчүүдийн холбооноос “Нүдээ нээ” охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг жагсаал болж байна.

+ There are no comments

Add yours