Ерөнхий боловсролын сургуулийн 3-12 дугаар ангийн суралцагчдын болон сургалтын чанарын үнэлгээний журмыг олон улсын чиг хандлага, манайд баримталж байгаа бодлоготой уялдуулж шинэчилсэн байна. Ингэснээр суралцагчийг өмнө нь A-F гэсэн 5 түвшинд үнэлдэг байсан бол энэ хичээлийн жилээс 8 түвшний үнэлгээтэй болж байгаа юм.
Тодруулбал, өмнө нь сурагч хангалтгүй дүн авахад 0-59 F гэж үнэлэгддэг байсан. Чанарын үнэлгээний шинэчилсэн журмаар 0-29 авахад 1 дүгээр түвшин гээд эндээсээ 10, 10-аар түвшин дээшилнэ. Энэ нь сурагчид дүнгээ ахиж дэвшүүлэх боломж өгч байгаа мэт боловч хичээлийн явцын идэвх оролцоо хагас жил, жилийн эцсийн үнэлгээнд хамаарахгүй. Тэгэхээр сурагчийн идэвх оролцоо буурна гэж багш сурагч үзэж байна.
Сурагчийн улирлын дүнд идэвх оролцоо 60 хувь, шалгалт 30 хувь, ирц 10 хувийг бүрдүүлдэг байсан бол одоо зөвхөн нэг л шалгалтаар сурагчийн мэдлэг чадварыг үнэлж, хагас жил, жилийн эцсийн дүн гаргадаг болж байна. Ингэснээр 7 дугаар сурагч Ц.Эрдэнэбаяр физик, математик, мэдээлэл зүй, технологи гэсэн 4 хичээл дээрээ үзсэн мэдлэгээ ашиглаж, гар утасны ухаалаг хайрцаг хийсэн ч энэ нь түүний үнэлгээнд нөлөөлөхгүй гэсэн үгээ.
Үнэлгээний шинэ журмыг хэрэгжүүлэх зөвлөмжийг ирэх 7 хоногт багш нарт хүргэх юм байна. Гэвч хичээл эхэлснээс хойших 3 сарын хугацаанд багш сурагчийг үнэлэх ажлаа 8 түвшинд хуваарилахад хүндрэлтэй тулгарч байна гэлээ.
Физикийн багш С.Анхзаяа “Хүүхдийн оролцоог үнэлээд эхэлбэл тэд идэвхжинэ. Дүнгээр нь бид хөшүүрэг хийн хүүхэд өөрийгөө хөгжүүлэх тэр чадварыг бүрдүүлэх ёстой гэж бодож байна” гэв.
Нийт гүйцэтгэлийн хэмжээ 100 хувь хэвээр учир аль ч ангид үнэлгээний зөрүү, түвшин шинэчилсэнтэй холбоотой зардал гарахгүй юм байна. Түүнчлэн улирлын дүн гэж гарахгүй болсон нь дараах ач холбогдолтой гэлээ.
Боловсролын үнэлгээний төвийн шалгалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат “Үнэлгээний талаар баримталж байгаа бодлогын гол үзэл баримтлал бол суралцагчийн ахиц амжилтыг тооцох тэр хэмжээг ээр тэдний үр дүнгийн үнэлгээг хэрхэн, яаж тооцох уу, багшийн үйл ажиллагааг хэрхэн үнэлэх үү, суралцагчийн сургалтын амжилтыг хэрхэн холбох уу гэдэг дээр тулгуурлаж байгаа. Тухайн суралцагч дээр хичээлийн жилийн турш хэр ахиж , дэвшил гаргаж байна гэдгийг хэмжих гол зорилготой болохоор байнгын дүн гаргахаас аль болох зайлсхийж байгаа” гэдэг тайлбарыг өглөө.
Харин 1-2 дугаар ангийн сурагчдад сургалтын үр дүнгийн үнэлгээ тавихгүй дээд ангийн сурагчидтай адил явцын идэвх оролцоог нь хувийн хэрэг дээр тэмдэглэдэг болж байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...