Хүйтэн сэрүүний улирал эхэлж, галлагаанд орсонтой холбоотойгоор ОБЕГ-т галын дуудлага эрс нэмэгджээ. Өчигдөр улсын хэмжээнд галын нэлээд хэдэнд дуудлага бүртгэгджээ. Тодруулбал:
Увс аймгийн Улаангом сумын хоёрдугаар багт цэцэрлэгийн /40 хүүхдийн багтаамжтай, хувийн/ нам даралтын зуухны байр шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 21:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 2 км замыг туулан 21:29 цагт очиж, нам даралтын зуухны 4х5 метрийн хэмжээтэй байрны дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн наймдугаар хороонд граж шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 10:09 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 4 км замыг туулан 10:17 цагт очиж, 3х4 метрийн хэмжээтэй манаачийн байрны хаалга шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 11:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 1.7 км замыг туулан 11:56 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 15:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай хоёр км замыг туулан 15:38 цагт очиж, дөрвөн ханатай гэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд автомашин угаалгын газарт гал гарч байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 20:49 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 2 км замыг туулан 20:55 цагт очиж, 15х14 метрийн хэмжээтэй авто угаалгын газрын ариун цэврийн өрөөний хана шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн аравдугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 20:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай таван км замыг туулан 21:01 цагт очиж, 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...