ЖДҮХС-аас УИХ, Засгийн газрын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудалд Нийслэлийн прокуророос хэрэг үүсгэж АТГ-руу шилжүүлсэн. Энэ дагуу уг хэргийг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйг уг хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. АТГ-аас ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийн ар гэр болон эхнэр, дүү, хамаатан садан зэргийг дуудаж байцаалт авч эхэлсэн байна. Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрээс АТГ-ынхан байцаалт авчээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь өөрийн “Газар Агро” ХХК-аараа ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авсан байдаг.
Түүнийг ЖДҮХС-аас зээлсэн мөнгөө өөрийн банк бус санхүүгийн байгууллага руу шилжүүлэн мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа билээ. Тиймээс түүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэх хардлага байгаа юм. Ж.Энхбаярын эзэмшдэг “Газар буудай” компанийн захирлаас мөн мэдүүлэг авсан байна. Мөн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хувь эзэмшдэг “Тээвэр ачлал” ХХК, эхнэр Л.Отгонжаргал, УИХ-ын гишүүн О.Батнасангийн төрсөн дүү О.Ганбаатар, Н.Учралын аав Н.Ням-Осор, Н.Оюундарийн хүү, Б.Саранчимэг, Б.Наранхүү нарын төрсөн дүү Б.Одончимэг, Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Д.Дэнсмаа, Х.Болорчулууны “Дорнод гурил”, Г.Солтан гишүүний “Монгол шаазан” зэрэг компанийн захирлаас нь мэдүүлэг авсан байна.
Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбатын дүү А.Баттөгс түүний эхнэр Г.Буяндэлгэр нарыг шалгаж эхэлсэн байна. Дээрх хүмүүст бүгдэд нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэр бүү хэл заримыг нь баривчилж саатуулсан гэх мэдээлэл байна.
АТГ-аас дээрх гишүүдийн өөрийнх нь болон хамаарал бүхий хүмүүсийнх нь компанийг шалгахдаа ЖДҮХС-аас зээл авахдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан эсэх, үнэхээр зээл авах шаардлагатай болон зээлийн шалгуурт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг нь шалгах юм байна.
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 62.3 сая ам.доллар буюу 1.22 сая тонн нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр гурван удаагийн арилжаагаар нийт 595.2 мянган тонн нүүрсийг 43.8 сая ам.доллараар...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...