Ямар ч чилмэрээгүй, бас их хэмжээтэй зээл, хөтөлбөрөөс хэзээ ч хойш сууж, хоцордоггүй айхтар компани бол Милл хаус групп юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын төрсөн дүү Халтмаагийн Баттуулын компани гэдгийг монголчууд андахгүй хэдий ч Наранцэцэгийн Алтанцэцэг гэгчийг үүсгэн байгуулагчаар нь бүртгүүлж, Жаргалын Чинзориг гэгчийг гүйцэтгэх захирлаар ажиллуулдагийг тэр бүр хүмүүс мэдэхгүй нь үнэн юм. Уг компани Н.Алтанхуягийн Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зарласан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-өөс 4.000.000.000 \дөрвөн тэрбум\ төгрөгийн зээлийг “Гурилын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-т хамрагдан авсан байдаг.

“Милл Хаус” гэдэг нь “Тээрмийн байшин” гэсэн утга агуулдаг гэнэ. Анх 2007 онд НИТХ-ын төлөөлөгч Х.Баттуулын санаачлагаар үүсгэн байгуулагдсан хэмээн компанийн сайт дээрх танилцуулгадаа бичсэн байв. 2008 онд тоног төхөөрөмжийн угсралтаа хийж дуусгаад, 2009 онд нийтдээ 18 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгосон. “Милл Хаус” ХХК нь 2015 онд “Нүүдэл Жи” ХХК буюу гоймонгийн үйлдвэр, 2016 онд “Нүүдэл Тэжээл” ХХК малын тэжээлийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Эдгээр үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр 100 хувь санхүүжүүлж босгосон хэмээн компанийн танилцуулгад бичиж, харин сэтгүүлч миний харсанаар миллардаар ярих хүү багатай хөрөнгө оруулалт бүхниг шүүрч авдаг Х.Баттуул гэгчийн “өөрийнх нь хөрөнгө” нь нийт монголчуудын татвараар босгодог нэлээд монголчуудын тэрбумаар танилын сүлжээгээр “цацдаг” зээл нэртэй санхүүжүүлэлт байдаг нь харамсалтай…
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...