“Эрэл” ХХК-ийн газрын эрхийг цуцалжээ

Өнгөрсөн даваа гаригт Нийслэлийн Газрын албанаас газар чөлөөлөх ажлын хүрээнд, Хотын даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 3000 м2 газрын эрхийг хүчингүй болгосон байна.

Тус газрыг “Эрэл” ХХК үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг ч ашиглаагүй учраас газрын эрхийг цуцалжээ. Энэ газарт иргэдийн амарч тухлах бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2019 оны гуравдугаар улиралд багтаан хийхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгасан байна.

Д.ТУЯА

toot

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *