Улс орнуудын дотооодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2017 оны эцсийн дүнгээр нь жагсаасан инфографикийг та бүхэндээ танилцуулъя. ДНБ-ий хэмжээгээрээ АНУ дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Түүний араас БНХАУ жагсаж байгаа ч Хятад Америкийг ДНБ-ий хэмжээгээрээ гүйцэхэд долоон их наяд доллараар дутуу байгаа юм.
АНУ дэлхийн эдийн засгийн 24.4% буюу дөрөвний нэг орчим хувийг дангаараа эзэлж байгаабол Хятад 15.4 хувийг бүрдүүлж байна.
ДНБ-ий хэмжээгээрээ эхний дөрөвт орж буй Америк, Хятад, Япон, Германы эзлэх хувийг нийлүүлбэл дэлхийн эдийн засгийн 50.5 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт бий болгож буй баялгийн хагасыг дөрөвхөн улс бүрдүүлж байна.
График 1, Улс орнуудын ДНБ-ий хэмжээ, дэлхийд эзлэх хувь:
Эх сурвалж: HowMuch.net


2016 оны жагсаалттай харьцуулахад эхний 10 доторх улсуудын хувьд төдийлөн өөрчлөлт гараагүй бол эхний 20 доторх байрт БНСУ ОХУ-ын өмнө 11 дүгээр байрт орж иржээ.
2016 онд ОХУ дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ 11-т жагсаж байсан бол 2017 онд нэг байр ухарч БНСУ-ын ард 12-т жагсжээ.
Ингээд үзвэл Монгол Улсын ДНБ-ий хэмжээ АНУ-аас ойролцоогоор 1,700 дахин бага байгаа юм.
Дэлхийн эдийн засгийн 67.5 буюу 70 орчим хувийг доорх 10 улс дангаараа бүрдүүлж байна.
Үүнд:
| Rank | Country | GDP | % of Global GDP |
|---|---|---|---|
| #1 | United States | $19.4 trillion | 24.4% |
| #2 | China | $12.2 trillion | 15.4% |
| #3 | Japan | $4.87 trillion | 6.1% |
| #4 | Germany | $3.68 trillion | 4.6% |
| #5 | United Kingdom | $2.62 trillion | 3.3% |
| #6 | India | $2.60 trillion | 3.3% |
| #7 | France | $2.58 trillion | 3.3% |
| #8 | Brazil | $2.06 trillion | 2.6% |
| #9 | Italy | $1.93 trillion | 2.4% |
| #10 | Canada | $1.65 trillion | 2.1 |
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...