Хөгжлийн бэрхшээлтэй ч ажил хийхийг хүсч буй залууст зориулсан үзэсгэлэн өнөөдөр Дүнжингарав худалдааны төвд болж байгаа юм. Үзэсгэлэн яармагт 20 орчим аж ахуй нэгж 2900 орчим ажлын байр зарлажээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд одоогоор 3709 хүн ажил хайж бүртгүүлжээ. Үүнээс 3000 гаруй нь ажилд орсон байна. Залуус ихэвчлэн ямар төрлийн ажил хийхийг хүсдэг талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Г.Ганзоригоос тодруулахад “Сүүлийн үед залуус хувийн бизнес эрхлэхийг илүүд үздэг болсон. Харин ажил олгогч тал нь ур чадвараас илүү хандлагыг чухалчилдаг болсон” гэлээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Х.Баянмөнх аварга дахин үймээн тарьжээ
Next post Алга болсон 13 настай хүүг эсэн мэнд олжээ