Зам, тээврийн хөгжлийн яамнаас долдугаар сард өгсөн мэдээллээр Монгол Улс 940,327 тээврийн хэрэгсэлтэй байгаагийн 847,414 нь суудлын автомашин бөгөөд 496,720 нь буюу 59 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй гэжээ.
Тэгвэл Замын цагдаагийн газраас өчигдөрхөн өгсөн мэдээллээр Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт 534,000 автомашин байгаагийн 350 орчим мянга нь өдөр болгон замын хөдөлгөөнд оролцож байгаа гэв. Үүн дээр товчоодоор орж ирсэн орон нутгийн 90 гаруй мянган тээврийн хэрэгслийг нэмбэл нийслэлд өдөрт 450 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчиж байгаа ажээ.
Ийнхүү авто машины тоо өдөрт л зуу зуугаар нэмэгдэж байгаагаас гадна нийслэлд өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа зам засвар, гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлаас болж замын түгжрэл чинээндээ тулж, иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байна. Түгжрэлээс үүдэн наймдугаар сард л 20 км/цаг хурдтай байсан нийтийн тээврийн автобуснууд есдүгээр сар гарснаас хойш цагт зургаахан км-ээр урагшилж, үндсэндээ явган хүнээс ялгарахааргүй болов. Иргэд алхсан нь дээр гэдгийг энэ бүх тоо харуулж байна.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын энэ байдлыг залруулах гарц хайж, янз бүрийн шийдэл санал болгоод байгаагаа мэдээлсэн. Тухайлбал, Төв шуудангийн уулзварын ачааллыг бууруулахаар хэд хэдэн санал гаргасан бөгөөд есдүгээр сардаа багтаан дорвитой шийд гаргана гэсэн горьдлого байна.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...