Хөнөөлт царцааны тоо зарим нутгаар эрс олширчээ

Хөнөөлт царцааны тоо зарим нутгаар эрс олширсон тухай мэдээллийг албаныхан гаргажээ. Тодруулбал, бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтын мэдээгээр зургадугаар сарын дунд арав хоногт Баян-Өлгий, Ховд Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдаар 1м2 хүрээнд 1-7 царцаа ажиглагдсан байна. Түүнчлэн Хэнтийн Гурванбаянд ес, Сэлэнгийн Мандалд арав, Завханы Тэсд 18 хүртэлх царцаа тоологдож хэт олшролтын хэмжээнд хүрээд байгаа аж.

 

+ There are no comments

Add yours