Зөвлөгөө өгөгчдөд зөвлөгөө өгчихье

Хүн юу өмсөж яаж явах нь.

1. Эдийн засгийн байдлаас нь шалтгаална шүү дээ. Энэ палаажин дээр тэр гутал зохихгүй гээд яах юм бэ. Угаасаа байгаа нь л тэр юм чинь.

2. Эрүүл мэнд, сэтгэл санааны байдалтай салшгүй холбоотой. Өвчтэй зовлонтой гуньсан гутарсан ядарсан зовсон хүн бол юун цэмцэгнэхтэй манатай биз дээ.

3. Аж амьдрал, хийдэг ажилтай нь холбоотой. Үйлчлэгч байж хатагтай шиг харайж явах онцгүй шд. Багш бол бас оффисын ажилтантай адилгүй. (Мэддэгээр нь багшаар жишээ татлаа  ) Өндөр өсгийтэй гуталтай өдөржин зогсох хэцүү байдаг. Бие барьсан, ил гаргасан кекси мекси хувцас дэмийгээс гадна тавгүй. Зүгээр зогсоод байхгүй шд. Самбарт бичнэ, арилгана, анги дотуур холхино гэх мэт. Угаасаа оффис хувцастай багш тэгэж ярьвал онцгүй.

4. Тухайн нөхцөл байдалтай холбоотой. Хашаагаа шүүрдчихээд гараад гудамж шүүрдэж байгаа би бол (ямар өөдтэй царайтай байх вэ дээ энчдо ) жишээ нь дандаа өдөр бүр цаг тутам тийм байдаг гэсэн үг биш шд. Яг тэгээд байж байтал нэг сайхан сэтгэлтэй “сүүпэр” хүүхэн хаанаас ч юм бэ үсэрч гарч ирээд л ” энэ хөөрхий эмэгтэйд тусалъя аваръя” гээд унавал балрав аа гэж ;p

5. Угаасаа өдөр бүр нүүр амаа будаж, хаашаа ч явсан өндөр өсгийтэй гуталтай донжигонож ер нь гадаад төрхөндөө хэт анхаарахыг оросын сэтгүүлүүд дээр бол “синдром провинциалки” (хөдөөгийн бүсгүйн синдром) гэдэг юм байна лээ л дээ.

6. Ариун цэврийн тал дээр бол мэдээж хүн бүр боломжоороо хичээгүүштэй л дээ. Гэхдээ тоостой шороотой хувцастай явах үе бас байдаг шдээ. Нөгөө “Амьдрал нулимсанд дургүй” киноны Гоша шиг. Тэгээд л хавийн амитан руу нөхөргүй эмэгтэйн харцаар хараад явбал онцгүй биз дээ.

7. Эцсийн эцэст төгс төгөлдөр биш хорвоо шүү дээ. Өөрийгөө хичээгүүштэй. Өөрөө л өдөр бүр усанд орж, өнгө зохицуулан будаж шунхдаж, өнгийн хувцсыг донжтой өмсөж, өглөө эрт сандран гүйх ажилгүй, үдийн хирд зугаацахаар гардаг, тоост хорвоогийн хар бор аж амьдралаас ангид дээд тэнгэр хавьцаа, өрөөлийг өөчлөхөөс өөр ямар ч асуудалгүй цэмцэгнэж цэнгэж амьдарвал барав биз ээ  Шал угаадаг шавхай цэвэрлэдэг хоол хийдэг хог түүдэг хүн эмчилдэг хүүхэд сургадаг эгэл жирийн буруу зөрүү хувцасласан түмэн амьтныг уучлан өршөөх сэтгэлтэй явбал хойд төрөлдөө бас л цэвэр цэмцгэрийн туйл болоод цэнгэн амьдрах нигууртай болой гэж ;p

Жич: Хүн хэлэхээс наашгүй гэж бодож байгаа бол надад ямар хамаатайен гэж бас бодож сурах хэрэгтэй шүү 

Жичийн жич: манай нөхцөлд ялангуяа гэр хорооллын гудамжаар бол сандаал дотроо оймс өмссөн нь дээр шүү. Тэгээд ч сандаал дотор оймс өмсөх тренд болоод удаж байгаа шд. Фэшн зөвлөгөө өгөх санаатай бол сэтгүүл мэтгүүл унш л даа.

Davaadulam Jamsranjav

+ There are no comments

Add yours