Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа биеийн байдал нь муудсан учраас хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлсэн. Тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр болжээ. Прокуророос шүүх рүү ямар агуулгатай хүсэлт ирүүлсэн нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэг рүү шилжээд байгаа тэднийг суллах, эсвэл үргэлжлүүлэн хорих эсэх нь өнөөдөр тодорхой болох нь.
С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ




