Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байхдаа хар тамхи хууль бусаар олж авсан, хавтаст хэрэг шийдвэрлэлгүй олноор дарагдуулсан гэх хэрэгт холбогдон шалгуулж байсан Х.Тамирыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн баасан гаригт дахиад баривчилжээ.
Түүнтэй хамт Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хамт ажилладаг байсан, өмгөөлөгч мөн хамт саатуулагдсан байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхнаас энэ талаар тодруулахад, “Одоогоор хэргийн талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Өнгөрсөн баасан гаригт мансууруулах бодис хууль бусаар олж авсан хүмүүсийг саатуулан шалгаж эхэлсэн” гэлээ.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж асан Б.Амарбаясгалан, хилээр хар тамхийг нь оруулж ирсэн Б.Сүхбаатар, Н.Мөнхбат, хээл хахууль өгч зам, тээврийн ослын хэргээ даруулсан Л.Жавхлан нарын таван хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн.
Тухайн үед Х.Тамирыг мансууруулах бодис хилээр оруулсан, борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, албан үүрэгтээ хайнга хандсан, 15,8 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцож байв. Гэвч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааснаас хойш нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр болж, холбогдсон хүмүүсийг нь батлан даалтад гаргаад байсан юм.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...