Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн эзэмшлийн “Нордбенз” загварын ачааны автомашин осолдож, нүүрс хүчлийн хий алдагдсан байна.
Энэ сарын 22-23-нд шилжих шөнө болсон энэ ослын талаар мэдээлэл аймгийн Онцгой байдлын албанд иржээ. Энэ дагуу нөхцөл байдлыг шалгахад машин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу орж, 20 тонны баллон унасан байсныг аюулгүй болгон цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
+ There are no comments
Add yours