С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг тус бүр нэг сар цагдан хорьж шалгах шийдвэрийг шүүхээс гаргасан.

Сарын хугацаа өнөөдөр дуусч буй бөгөөд урьдчилан хоригдсон гурав хоногийг нь тооцож оруулсан байна. Прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал шүүхэд ирүүлээд байгаа юм. Тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг  шийдэх шүүх хурал өнөөдөр 09:30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болохоор товлогдсон байна.

 

+ There are no comments

Add yours