Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг “2008 оны долоодугаар сарын 1-нд сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсаж байсан иргэдийн жагсаалыг хүчээр тарааж, таван хүний амь насанд хүрч 800 гаруй иргэнийг баривчилсны дийлэнх нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяраас жагсаалын үеэр хохирсон иргэд хариуцлага нэхэж байна. Таван хүн амь насаа алдаж, олон иргэд эрүүл мэндээрээ хохирсон учраас гар хоосон иргэд рүү резинэн сум, нулимс асгаруулагч хийгээр дайрах хүртэл нөхцөл байдал үүсгэсэн С.Баярт Эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай гэж үзэж байгаа.
Онц байдлыг далимдуулж галт зэвсэг хэрэглэсэн учраас иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон. Тухайн үед зодуулж нас барсан гэж хэлж болохоор эзэнгүй цогцсууд Туул голоос олдож байсан ч тэр талаар мэдээлээгүй. Нийтэд мэдээлснээр таван хүн нас барсан гэж байгаа ч яг хэдэн хүн нас барсан нь тодорхой биш байна.
2008 онд сонгуулийг будлиантуулж засгийн эрхийг авсны дараа 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулсан. Тийм учраас С.Баярт Оюутолгойн гэрээний асуудлаар шалгагдаж байгаа энэ үед 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үйл явдалтай холбогдуулан эрүү үүсгэх ёстой”гэлээ.
2008 онд 16 настай байсан хүүхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд БНСУ-д дөрвөн удаа хагалгаанд ороод дахин хагалгаанд орох гэсэн ч зардал хүрээгүй учраас буцаж ирсэн байна. Мөн нүд рүүгээ резинэн сумаар буудуулсан иргэн долоон удаа хагалгаанд ороод байгаагаа өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байв.
“Улсаас эмчилгээний зардал гаргуулах гэхээр эхлээд эмчлүүл, дараа нь эмчилгээний зардлын тодорхой хувийг олгоно гэдэг. Гэтэл бидэнд их хэмжээний зардал гаргаад эмчилгээнд явах боломж байхгүй. Биднийг эрүүл болгоод өгөөч. Эмчилгээ хийлгэх боломжоор хангаж өгөөч гэж гуймаар байна” хэмээн иргэн Н.Батзаяа ярив.
2008 оны долоодугаар сарын 1-ний жагсаалын үеэр амь насаа алдсан иргэдийн ар гэр болон бэртэж гэмтсэн зарим иргэн нэгдэн Ерөнхийлөгчид хандаж тухайн үед баригдаж, ял авсан иргэдийг цагаатгахыг шаардлаа. Мөн бэртэж гэмтсэн иргэдийн эрүүл мэндэд анхаарал хандуулахыг хүссэн юм.
More Stories
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Салбарын хөгжлийн шинэ үе ба “Үндэсний давхар даатгал”-ын оролцоо”
2024 оноос баталгааны даатгалыг бодлогын түвшинд нэвтрүүлж, бодит хэрэглээ болгосноор Монгол Улсын даатгалын салбарт хөгжлийн шинэ хуудас нээгдлээ. Энэхүү шинэчлэл...