Төрсөн эцэгээ хөнөөгөөд, хэрэгээ нуун дарагдуулахыг оролджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  нас барсан амины нэгэн ноцтой хэрэг гарсан байна.

Тодруулбал, тус хэргийг талийгаачийн хүү цагдаад дуудлага өгсөн бөгөөд “Түлээ хагалж байхад хагарсан мод үсэрч тархиндаа гэмтэл авсан” тухай хэлжээ. Гэвч Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гаднын нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон тул мөрдөн байцаагчид  хавтаст хэрэг нээж хэргийн мөрөөр шалгаж эхэлсэн байна. Хохирогч гаднын нөлөөтэй нас барсан нь нэгэнт тодорхой болсон учраас ийм шийдвэрт хүрсэн байна. Талийгаач 63 настай байжээ.

Цагдаа нар талийгаачтай хамт ажиллаж байсан хүмүүс, танилууд, найз нөхөд, төрөл садан, хамт архи уудаг байсан зарим хүнээс тайлбар, мэдүүлэг авч, цуглуулсаар хэргийн хүрээг хумин шалгасаар сэжигтнээр талийгаачийн хүү 23 настай Х-г саатуулахаар болжээ. Шалгалтын явцад талийгаач архи, согтууруулах ундаа хэрэглэсэн  үедээ гаднын нөлөөтэй гэмтэл авч Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод  нас барсан нь тодорхой болжээ.  Талийгаачийн хүү төрсөн эцэгтэйгээ архи ууж маргалдан, зодож амь насыг нь хөнөөснөө мэдүүлгийнхээ үеэр хүлээсэн байна. Тус хэргийг Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Д, Г нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн  ур чадвар гарган илрүүлжээ.

+ There are no comments

Add yours