Saturday, May 4 2024

Төв цэвэрлэх байгууламжийг үнэргүйжүүлэх ажил хийж байна

Төв цэвэрлэх байгууламжид хоногт шинээр 1,200-1,500м3 лаг гардаг. Лаг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалттай ХБНГУ-ын Ультрасоник компанийн “Тюбэреактор” загварын хэт авиан тоног төхөөрөмж суурилуулж, туршилт тохируулгын ажил хийгдэж байна.

Мөн тус байгууламжид

-Лагийн боловсруулалт хийх, үнэргүйжүүлэх /Лагийн талбай 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах/
-Голын бохирдол бууруулах, үнэргүйжүүлэх /Цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах/
-Хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, үнэргүйжүүлэх /ТЦБ-ын урд ТЭЦ-ийн үнсэн сангийн баруун талын 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуур/
-Төв цэвэрлэх байгууламжийн технологийн үйл ажиллагааг дэмжих засвар шинэчлэлт, тоног төхөөрөмж шинэчлэх ажлыг тус тус хийж байгаа аж.

+ There are no comments

Add yours

You May Also Like: