АТГ-аас өчигдөр орой нэр бүхий хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар, Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч баривчлан саатуулсан байна. Тэднийг цагдан хорих 461-р ангид хорьсон байна. Энэ талаар тун удахгүй АТГ-аас албан мэдээлэл өгнө гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж:АТГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Амин дэмээр баялаг Алое
Next post Мөс цөмрөхөөс сэрэмжлүүлж байна