“Хүн мөнгөтэй хөрөнгөтэй байж болно. Гэхдээ амьд амьтныг алчихаад, тэрнээсээ таашаал авч, хөрж ч амжаагүй цогцосных нь дэргэд зургаа авхуулна гэдэг байж болшгүй, хүнлэг бус, хэрцгий үйлдэл мөнөөсөө мөн.”
Яг иймэрхүү утгатай өгүүлбэрүүд алдарт найруулагч Стивен Спилбергийн интернэтэд тавигдсан энэ зурагны дор хөвөрсөн юм. Угтаа бол энэ зураг нь Юрийн галвын цэцэрлэг киноны зураг авалтын үеэр найруулагч Стивен Спилберг үхсэн динозаврын моделийн хажууд сууж байгаа зураг юм. Зургийг анх Жэй Брэнскомб гэх нөхөр фэйсбүүктээ “3 эвэрт үлэг гүрвэл алчихаад дэргэд нь аз жаргалтайгаар малийх хөгийн анчин. Энэ хуншгүй, хүн чанаргүй хүнийг бүх нийтээр жигшин зэвүүцэхтүн” гэж хошигнож оруулж л дээ. Олон хүмүүс мань эрийн хошигнолыг ойлгож байсан боловч зарим хүмүүс бүр үнэн сэтгэлээсээ уурлаж, Стивен Спилбергийн киног дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам гарч байсан гэнэ. Туйлшрал хэтрэхээрээ хүнийг сохор болгодгын нэг жишээ.
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх,...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...