Ц.Даваасүрэн сайд Д.Сугарын нэр төрд халдсан эсэх шүүх хурал болно

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нэр төрд халдсан үндэслэлээр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг шүүхэд өгсөн. Уг нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 14:00 цагаас Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болно.

Д.Сугарын нэхэмжлэлтэй шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард болсон ч сайд Д.Даваасүрэнгийн талаас нэмэлт материал цуглуулах хүсэлтийг тавьсан аж. Анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

+ There are no comments

Add yours