Сарын дундаж цалин 1 сая 38 мянган төгрөг байна гэв үү

Үндэсний статистикийн хорооноос оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцлийг танилцууллаа. Үндэсний статистикийн хорооноос  мэдээлснээр Монголчуудын дундаж цалингийн хэмжээг танилцууллаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 38.5 мянган аж ахуйн нэгжид ажилладаг 613.9 мянган иргэний цалинг үндэслэж дундаж цалинг тооцоолж гаргасан байна.Монголчуудын дундаж цалин 1 сая 38 мянга 900 төгрөг бөгөөд дундаж цалингийн хэмжээ 2016 онтой харьцуулахад 96 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Цалингийн хэмжээг хүйсийн байдлаар авч үзвэл: Эрэгтэйчүүдийн дундаж цалин – 1 сая 148 мянга 700 төгрөг, Эмэгтэйчүүдийн дундаж цалин – 929 мянга 600 төгрөг байгаа аж.

Нийт ажиллагчдын:

7.6 хувь буюу 46.7 мянган –240 000 төгрөг хүртэлх цалинтай

5.6 хувь буюу 34.3 мянган –240 000-300 000 төгрөг хүртэлх цалинтай

14 хувь буюу 85.7 мянган –300 000-500 000 төгрөг хүртэлх цалинтай

35.2 хувь буюу 261.4 мянган –500 000-900 000 төгрөг хүртэлх цалинтай

19.8 хувь буюу 121.9 мянган –900 000-1300 000 төгрөг хүртэлх цалинтай

4.6 хувь буюу 28.2 мянган –1300 000-1500 000 төгрөг хүртэлх цалинтай

13.2 хувь буюу 80.6 мянган –1500 000 төгрөгөөс дээш цалинтай  байна.

Бусад тоон үзүүлэлтийг дараах байдлаар танилцуулж байна.

+ There are no comments

Add yours