Арвайхээрт шүлхий гарч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Өвөрхангай аймгийн төв, Арвайхээр суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, шинжилгээгээр батлагдсан тул аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.

Энэ хүрээнд хот хоорондын зам дагуух худалдаа, үйлчилгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаахаар болжээ. Мөн халдваргүйжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэн даруй хийж гүйцэтгэх гэж байна.

Энэ хүрээнд:

  • Сургуулийн сурагчдын ээлжийн амралтыг 2018.03.12-ноос эхлүүлэх хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хүргүүлжээ.
  • Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдана.
  • Хүнс барааны захын ажлыг тодорхой хугацаагаар хориглосон.
  • Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр,нийтийн хоолны газрууд 09.00-20.00 цагийн хооронд ажиллана.
  • Архи согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглосон шийдвэрүүдийг гаргасан байна.

+ There are no comments

Add yours