Saturday, April 27 2024

Зүүн аймгуудын нутгаар шуурга шуурч, хүйтэрнэ

Өглөө 05 цагт Улаанбаатарт 13 хэм хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө. Өдөртөө үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 7-9 хэм хүйтэн байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын болон  Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 

+ There are no comments

Add yours

You May Also Like: