Би юу сонсчихов доо 🙁 . Ийм муухай зүйл бичиж байгаадаа хүлцэл өчье. Сэжиг дүргүй зэрэг байна.
Ээжийн минь насыг хүндлээд ирж золгож байгаа нэг хүнэнцэрт талархмаар ч дахиад босгыг нь давуулмааргүй санагдчихлаа.
Өнгөрсөн жил ээжийнд ирчихээд “Алтан аяганд архи хийж өгсөнгүй, наадханд чинь архи амсахгүй гэж…” мөнгөн тагшийг нь голоод өврөөсөө алтан тагш гаргаж архиа хийлгэсэн байсан. Энэ тухай сүүлд сонссон ч би дуугүй л байсан. Миний ээж эд хөрөнгөний хойноос шунаж, хэд хэдэн амьдрал золиослох сэтгэл зүрхгүй хүн биш. Алтан аяганд архи хийж өгөөгүй ч туулаад ирсэн амьдрал нь алтнаас илүү үнэлэгдэх цагаан мөртэй юм шүү!!! цаашид туулж өнгөрүүлэх амьдрал нь цагаан бөгөөд алтнаас үнэтэй байх болно!!!
Гэтэл энэ жил шинийн нэгэнд ирчихээд “Зулын гол чинь нарийдсан байна, идээ ундаа хомс байх нь” гэсэн байх юм. Юу гэсэн үг вэ та минь ээ. Ийм билэггүй үгийг буяны зултай холбож шүлс үсэргэх нь бүү хэл бие бие рүүгээ нүдний булангаар ч харахыг цээрлэдэг үндэсний өв уламжлалтай ард түмэн шүү дээ бид.
Миний ээж хэзээний цэвэрч нямбай хүн. Хөө тортог гаргахгүй гэж зулын голыг нарийхан бөгөөд чанга имэрдэг. Бидэнд ч зааж өгдөг. Хэт шандуурч сүүмэлзсэн хөх дөл гаргахгүй л бол болно гэдэг юм. Хэн ч хэзээ ч зулын голтой холбоотой ийм билэггүй зүйл ярьж хэлж байсангүй, сонсож ч байсангүй. Ээж минь насаараа л зул өргөлөө. Тэглээ гээд идээ цагаа хомс байхыг би бүү хэл Алтай нутгийн ард түмэн хараагүй гэдгийг бардам хэлнэ ээ. Хаа холын таньдаг, таньдаггүй зочин гийчин манайд л буудаг, хөдөө гадааныхан манайд л ирдэг, ах дүү хамаатан садны хүүхдүүд манайд л бужигнаж, зарим нь манайд л байж сургууль соелоо төгсөж байсан юм!!!. Хэнийх нь ч гэдэс хонхолзоогүй, хэнийх нт мөр уранхай яваагүй. Бид эцэг эх, өвөг дээдсийнхээ буянаар гэдэс цатгалан, мөр бүтэн өсөж, өдий зэрэгтэй явцгааж байна. Аав ээжийн минь тусыг үзээгүй аваагүй хүн ховор. Тиймдээ ч миний эцэг эх хоер нэр бүтэн, олондоо хүнтэй явсан юм. Одоо ч явдаг юм.
Яагаад миний ээж ийм зүйлийг тэвчээд байдаг цагаан юм бэ, яагаад миний ээж ийм үгийг үг гэж бүү тоо орхи цаашаа гээд хаячихдаг гэгээн юм бэ, яагаад миний ээж сонссон ч сонсоогүй юм шиг байж чаддаг хайлан юм бэ, яагаад миний ээж хүн биш адгуусыг уучлаад хайрлаад энэрээд байдаг сүүн юм бэ <3
Ахмад настнуудаа хүндэлдэг, билэг ярьдаг байтал ээжийг минь элэг барьж элдвээр хэлж баярхаж, сагаж явах юунд хэрэгтэй юм. Хэнд хэрэгтэй юм. Хэнд ч гэм хор хийгээгүй, хийдэггүй ээжийг минь яагаад элдэв үгээр мэрээд байдаг юм. 2 жилийн өмнө ээжийг минь юу гэж хэлснийг сонсоод би нулимсаа барьж дийлээгүй. Үүнээс цаашихыг би бичихээс ичиж байна, энэ олон найз нараасаа санаа зовж байна. Наанаа нэг л их мундаг хүн. Хүн бүрийг муу хэлнэ, яаж ийж байгаад өөрийгөө дөвийлгөнө. Насаараа зүтгээд ч олохгүй алдар нэрийн харанхуй хонгилдоо жаахан ч гэсэн гэрэл тусгаж үз. Хүн бай. Хүнлэг бай. Хөрөнгө дуусахад хүн чанар л нүцгэн биеийг чинь ороож халхалдаг юм. Би яах вэ, тэвчээд дуугүй байгаад байж чаддаг хүн. Чадсаар ч ирсэн. Харин ижийнхээ өмнөөс бол дуугүй сууж, хүлцэнгүй сонсож чадахгүй. Тэвчээрт хязгаар бий. Хүн ичихгүй бол би ичихгүй. Хүнийг муу хэлдэг, муу муухайгаар аливаад хандаад сайн сайхныг мэдэрдэг, түүнээсээ таашаал аваад жаргадаг бол өөрийнхөө орон гэрт, өөрийнхөө босгосон ханан дотроо гэгээрэх болтугай.
Narangarav Naraa
One thought on “Би юу сонсчихов доо”
Leave a Reply Cancel reply
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ 0.4 хувиар өсчээ
Үндэсний Статистикийн Хорооноос хүнсний гол нэрийн барааны үнэ ханшийн мэдээллийг нийслэл хотод болон орон нутагт ямар байгааг бэлтгэн хүргэж байна....
iim khumuus ikh bolson yum bilee,khivi tavilan tedniig gesgeekh bui,..