“Эрдэнэт”-ийн талаарх УИХ-ын 23-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн билээ. Тэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзжээ. Мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 09:30 цагаас нээлттэй хийхээр товлоод байна.

+ There are no comments

Add yours