Д.Дашдулам: МУИС-д ёс зүй, зарчим гэж алга

МУИС-ийн багш, ажилтнуудын төлөөлөл тус сургуульд үүсээд буй нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

МУИС-ийн багш Г.Элдэв-Очир “Захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй удирдлага их сургуульд бүтцийн өөрчлөлт хийж, өмнө байгаагүй алба, газар, хэлтсийг бий болгож байна.МУИС-д шаардлагагүй албан тушаалуудыг зохиомлоор бий болгож оюутны төлбөрийг үр ашиггүй зарцуулж байна. Сүүлийн үеийн удирдлагууд дандаа үүрэг гүйцэтгэгч нэрээр явдаг. Жинхэлдэггүй. Төрийн албаны сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод байлгах хэрэгтэй.

Бидний тавьж буй гол шаардлага бол МУИС-ийн захирлыг яаралтай сонгон шалгаруулах хэрэгтэй. Багш нар энэ сонгон шалгаруулалтад хөндлөнгийн хяналт тавихыг хүсэж байгаа” гэсэн юм.

МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэд профессор Д.Дашдулам “МУИС-д 2012 оноос эхлээд улс төрийн томилгоонууд орж ирсэн. Ингэхдээ баг бүрдүүлж орж ирдэг. МУИС-д академик эрх чөлөө, ил тод байдал үгүй болж байна. МУИС гэдэг ариун нандин байх ёстой. Тэр зүйл өөрөө алдагджээ.

2012 оноос хойш хийсэн бүтэц, хөтөлбөрийн асуудлыг бид нухацтай шүүмжилсэн. 2012 оноос хойш сургалтын чанарт муугаар нөлөөлсөн зүйлийг бид одоо болтол засаж чадахгүй л байна.Сэхээтний чадварлаг байдал учир дутагдалтай байгаа.

Тэнд ажиллах багш ажилтнуудын нөхцөл байдал муу байна. Оюутнуудыг төлбөр хаана, юунд зарцуулагддаг юм бэ. Жишээ хэлэхэд, 2018 оны 1 дүгээр сард манай захиргааны удирдлагын баг Эрдэнэт хот руу томилолтоор явсан байна. Хөтөлбөрийг үзвэл ач холбогдолтой зүйл алга. Оройны хоол, хүлээн авалт, караоке, саун, амралт гээд ач холбогдолгүй зүйлс байгаа юм. Үүнийг бид ноцтой асуудал гэж үзэж байгаа.

Албан тушаалаар орж ирсэн хүнд МУИС-ийн удирдлага илт давуу байдал үүсгэж байна. Хангамж үйлчилгээний дарга байсан хүнийг хэлний курст АНУ руу явуулахын тулд 5 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгсөн байгаа. Манай шагнал, урамшуулал гэх мэт асуудлууд дүрэм журмаар захирагддаг. МУИС-д ёс зүй, зарчим гэж алга.

Хамгийн чухал нь сургалтын чанар илт муудсан. Үүний шалтгааныг олохын тулд багш нартайгаа ажил хэрэгч уулзалт хийхгүй байна.

Тиймээс энэ бүхнийг шийдэхийн тулд МУИС-ийг нэр хүнд бүхий, мэргэжлийн, чадварлаг, эрдэмтэн хүнээр удирдуулах шаардлагатай байна.

Төрийн өмчит сургууль гэдэг Төрийн өмчит компани шиг л байдаг юм байна” гэсэн юм.

Д.Думаа

+ There are no comments

Add yours