Хүнсний аюулгүйн байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжинням “НМХГ-аас цагаан сарын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Нийслэлийн нутаг дэвсгэр, есөн дүүрэгт хүнсний аюулгүйн байдлын чиглэлд хийж гүйцэтгэж байна. Шалгалт маань нэгдүгээр сарын 16-аас хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хийгдэнэ.
Урьдчилан сэргийлэх шалгалтыг нийслэлийн хэмжээнд 138 аж ахуйн нэгж, 239 иргэнийг хамруулан худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хийлээ. Шалгалтын явцад 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн 26 заалт бүхий зургаан албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
Холбогдох хуулийн дагуу зургаан аж ахуйн нэгж, 14 иргэнд нийт 7,600,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт 13 гүний хяналтын бүсээр нийт 22 улсаас импортлогдсон, 576 аж ахуйн нэгжийн 19,608.6 тн мал амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон боловсруулсан хүнсний чанар аюулгүй байдалд байнгын хяналт шалгалт хийж ажиллаж байна. Шалгалтын явцад найман зөрчил илрүүлж, арилгууллаа” гэсэн юм.
Шалгалтын явцад нийтлэг зөрчилүүд илэрчээ. Үүнд:
- Хүнсний сүлжээний үе шат бүхэнд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй
- Дотоодын хяналтыг хэрэгжүүлдэггүй, үйлдвэрлэлийн технологийн эрсдэл үүсэх горимд хяналт тавьдаггүй
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй
- Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд гарал үүсэл тодорхойгүй
- Үйлдвэрлэж буй эцсийн бүтээгдэхүүн нь шошгололтын стандартын шаардлагыг хангаагүй
- Ажилтан нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдаагүй байна.
НМХГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын хэлтсийн дарга Л.Цэнд-Аюуш “Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 24 дээжийг ургамлын эрүүл ахуй, хүнсний хими, нян, хор судлалын шинжилгээнд тус тус хамрууллаа. Үүнээс 23 дээж нь тухайн шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд стандартын шаардлага хангасан, нэг дээжид хорио цээртэй хортон шавж илэрсэн байгаа.
Энэ хорио цээртэй хортон шавж илэрсэн дээж нь хүмүүсийн цагаан сараар өргөн хэрэглэдэг ОХУ-аас орж ирсэн хар чавганаас илэрсэн байгаа. Тус хар чавгыг хураан авч, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж, зориулалтын устгалын цэгт устгалаа.
Мөн эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр НМХГ-ын төв лабораторид хэвийн боов, согтууруулах ундаа зэрэг бүтээгдэхүүнээс 87 дээжийг хүнсний хими, нян, хор судлал, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулсан. Тухайн дээж шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд стандартын шаардлага хангаж байна.
Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаалагдаж буй шингэн сүүний чанар аюулгүй байдалд үнэлэлт өгөх зорилгоор 17 цэгт шалгалт хийж, 16 дээжийг авч НМХГ-ын төв лабораторид нян судлал, хими, мал эмнэлэг ариун цэврийн шинжилгээнд хамруулахад химийн шинжилгээгээр гурван дээж усны хольцтой, нян судлалын шинжилгээгээр хоёр дээж бруцеллёз үүсгэгч илэрсэн.
Түүнчлэн улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид 10 дээжийг пенциллин, тетрациклин, хлорамфиникол, стрептомицин зэрэг антибиотикийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээнд хамруулахад нэг дээжид хлорамфиникол илэрсэн байгаа.
Бусдын нэрийг зээлж, худалдан авагчийг төөрөгдүүлэх зөрчил түгээмэл гарч байгаа. Жишээлбэл, Гандангийн шар тостой ул боовыг дуурайлган хийж, нэрийг нь ашиглан Гандангийн ойролцоо худалдаалж байхыг нь илрүүлсэн. Мөн хаяг шошгогүй бууз, банш, ул боов гэх мэт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна” гэлээ.
С.Саран
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
