Wednesday, May 8 2024

Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар А.Сүхбат ажиллана

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн А.Сүхбат ажиллахаар сонгогджээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор дэд хорооны даргаар ажиллах тухай асуудлыг хэлэлцэж өнгөрсөн баасан гаригт томилсон байна.  ·

Тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Батзориг ажиллаж байгаад Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон тул ийнхүү шинээр томилгоо хийсэн юм. УИХ-ын гишүүн А.Сүхбат парламентад сонгогсдсоноосоо хойш агаар болон хөрсний бохирдол, цэвэрлэх байгууламжийн тухай санал, хэлэлцүүлэг өрнүүлдэг байсныг хуралдааны үеэр гишүүд онцолж байжээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: