Өчигдрийн Засгийн газрын нэгдсэн хуралдаанаар өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарлаа. Тус шийдвэрт: Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглох тухай заасан нь багагүй шуугиан тарив. Арга ч үгүй, өнгөц харахад энэ шийдвэр хүүхдийн эрхийг хамгаалсан мэт харагдаж байж болох ч 12 хүртэлх гэж насны хязгаар тавьсан нь хүүхдийн эрхийг зөрчсөн хэвээрээ байгааг харуулж байгаа юм.
Хориглосон шийдвэрт тусгаснаар 12 наснаас дээш 17 хүртэлх насны хүүхдүүдийг өвлийн уралдаанд жавар сөрж хурдан морь унаж уралдахыг хориглосонгүй. Өөрөөр хэлбэл хүүхдийг насаар нь хязгаарлаж эрхийг зөрчиж ялгаварлан гадуурхсан шийдвэрийг Монгол Улсын УЯАЧИД багширсан Засгийн газар гаргав. Улс төрийн хорондоо хордож хилэнцэт хорхой шиг болсон Засгийн газрын эрх бүхий этгээдүүд морь уралдаж “дураа тайлах” араншингаа алдахгүйн тулд ийнхүү монголын ард түмэнд “молиго” үмхүүллээ.
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 3 зүйлийн 3.1.Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ.” хэмээн заажээ.
Мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн –р зүйлд “18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж тодорхойлжээ.
Өвөл, Хаврын хурдан морины уралдааныг яагаад хорих ёстой вэ?
Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн 11-р сарын 1-ээс тавдугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Гэтэл Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор Дүнжингарав болон бусад хаврын морин уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Тус уралдааныг Шүүхээс явуулахгүй гэх шийдвэр гарсан. Гэвч засгийн газрын тогтоолтой уг уралдааныг зохион байгуулсан. Үүний улмаас 54 хүүхэд хурдан мориноос унаж, эрүүл мэндээрээ хохирсон.
Тус тогтоолыг Монгол улсын дээд шүүх “Засгийн газар хууль бусаар морь уралдуулах тогтоол гаргасан” гэж тогтоосон. Гэсэн ч засгийн газар дахиад л хууль зөрчсөн шийдвэр гаргалаа.
Судалгаагаар 2013-2015 оны хурдан морины уралдааны үеэр 2002 хүүхэд мориноос унаж гэмтэл авж, 6 хүүхэд эндсэн. Энэ нь зөвхөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тоо юм.

Зургийн эх сурвалж: TV5
-Хүүхдүүдийн ердөө 22.6 хувь нь бэртсэн даруй эмнэлгийн тусламж авч байсан.
-Гадаа -15 хэм, салхины хурд 10 км/цаг байх үед агаарын хэм -21 хэмийн хүйтэнтэй тэнцэх нөлөөллийг үүсгэдэг бөгөөд хөлдөлт 30 минутад үүсэх боломжтой.
-Хурдан морины хаврын уралдаанд оролцсоноор толгой болон мөчний гэмтэл, ясны хугаралт, хөлдөлт, осголт, амьсгалын замын өвчин, дотор эрхтний доргилт, нүдний эвэрлэг бүрхэвч хөлдөх зэрэг өвчин хүүхдэд учирдаг болохыг тогтоожээ.
Мөн 2013-2017 оны хооронд жилд дундажаар 300 орчим хүүхэд хурдан мориноос уралдааны замд унадаг. Үүний 220 орчим хүүхэд нь хөнгөн болон хүнд гэмтэл авч эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг гэнэ.
Мөн 2017 онд баруун бүст болсон хаврын уралдааны улмаас нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа.
Энэ бүх тоо, судалгаан дээр үндэслэн Хүний эрхийн комисс, төрийн бус байгууллагын төлөөлөл жил бүр өвөл, хаврын цагт хурдан морины уралдааныг зохион байгуулж болохгүй, зэрлэг балмад энэ үйлдлээ таслан зогсоохыг уриалдаг боловч, мөнгөтэй, эрх мэдэлтэй уяач нэртэй улс төрч, бизнесмен эрхмүүд зугаа цэнгэл, өөрийнхөө баяр баясгалангийн төлөө хүүхдийн эрүүл мэнд, амь насыг гаргуунд гаргаж буйн тод илрэл энэ болов.
Харин баячуудыг баясгаж өвлийн хүйтэн жаврыг сөрж, эд эрхтэнээ хөлдөөн барин зүтгэх жаалхан үрсийнхээ амийг гаргуунд нь гаргасан монголын ард түмэн чимээгүй суусаар… хурдан морь унаж, гэрээ бүлээ тэжээдэг гэх балчир хүүхдүүдийн амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, түүгээр зогсохгүй, эрүүл мэндээрээ хохирч, бүр амиа алдсаар… Бид хэдий болтол уйлах, хараахаас өөрөөр алхам хийхгүй байж өч төчнөөн хүүхдийн амь ӨВЛИЙН УРАЛДААН гэгчээс бол үрэгдэхийг харж суух ёстой юм болоо… Энэ байна уу, энэ улсад…
Сэтгүүлч Г.Гэрлээ
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...