Friday, April 19 2024

Ипотекийн зээлийн хүүг бууруулах уу

Ипотекийн зээлийн хүүг бууруулахаар Засгийн газар ажиллаж эхэлжээ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд зах зээлд бэлэн байгаа 30 орчим мянган орон сууцыг эргэлтэд оруулах ёстой гэж Засгийн газар үзэж буй юм.

Энэ хүрээнд ипотекийн зээлийг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхээр Сангийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг орон сууцны зээлийн урьдчилгааг 25 хувь, жилийн хүү нь 7.5 хувьтай байх боломжтой гэж үзсэн байна.Тэд энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд уг асуудлыг танилцуулахаар болсон байна.

Дашрамд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д албан айлчлал хийх үеэрээ ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 500 сая ам.долларын зээл авахаар болсон. Уг хөгжлийн зээлийг агаарын бохирдлыг бууруулах, тэр дундаа барилгын салбарт зарцуулах болсноо мэдэгдээд байгаа юм.

С.Сондор

+ There are no comments

Add yours

You May Also Like: