Thursday, May 30 2024

Ажилгүй иргэдийн дийлэнх нь залуучууд байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 12 дугаар сарын эцэст 37,1 мянга болсны  25,5 мянга буюу 68,6 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11,6 мянга буюу 31,4 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

2017 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэд боловсролын түвшиний хувьд:

  • -45,9 хувийг бүрэн дунд,
  • -31,7 хувийг дипломын болон бакалаврын дээд,
  • -6,4 хувийг техникийн болон мэргэжлийн,
  • -6,2 хувийг суурь,
  • -5,3 хувийг тусгай мэргэжлийн дунд,
  • -2,2 хувийг бага
  • -1,2 хувийг боловсролгүй,
  • -1,1 хувийг магистр, доктор боловсролтой иргэд эзэлж байна.

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 59,8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: