Friday, April 26 2024

Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд үг хэлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэхээр болжээ. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2012 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуулиудын хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан, Ажлын хэсэг хуралдах шаардлагатай гэсэн шалтгаанаар ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: