Friday, May 3 2024

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн 2018 оны бүртгэлд хамрагдахаар бэлтгэж буй иргэдийн анхааралд:

Монгол  Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явж байгаа иргэдийг хүлээн авагч Улсын тавьсан шаардлагын дагуу (хоёр улсын хооронд байгуулсан ХОСБ) эрүүл мэндийн үзлэгт хамруулж тэнцсэн иргэдийг явуулдаг билээ.

Энэ онд эрүүл мэндийн үзлэг шинжилгээгээр тэнцээгүй иргэд дунд Сүрьеэ өвчтэй 4, Тэмбүүгийн халдвартай 1 иргэн илэрч нутаг буцаагдсан нь урьд онуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт болжээ. 

БНСУ дахь Ёжү сургалтын төв болон Шинчон Ёнсей эмнэлгийн байгууллага нь 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр очих иргэдийг Сүрьеэ, БЗХӨ /тэмбүү/ өвчнөөр өвдөж байсан болон өвчилж эдгэрсэн гэсэн эрүүл мэндийн тодорхойлолттой иргэдийг хүлээн авахгүйгээр нутаг буцаахыг анхааруулжээ. Тиймээс 2018 онд  БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгэлд хамрагдахаар бэлтгэж буй иргэд хувийн сахилга бат, ариун цэвэрт онцгой анхаарч дээрх өвчнөөр өвчлөхөөс сэргийлнэ үү.

+ There are no comments

Add yours

You May Also Like: