2007 онд батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг эдийн засгийн хөгжил, улс орны байдлаас шалтгаалж зайлшгүй өөрчлөх, шинэчлэн найруулах шаардлага гарсан. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн яамнаас Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр 51,917 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 719,172 хүн энэ салбарт ажиллаж байна. Нийт ажиллах хүчний 57%-ийг жижиг дунд үйлдвэрийн салбар эзэлдэг бөгөөд ДНБ-ний 17,8%, экспортын бүтээгдэхүүний 2,3%-ийг үйлдвэрлэж байна. 2017 онд 154 аж ахуй нэгжид 49,8 тэр бум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Ирэх оны улсын нийт 62 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн байна.
Жижиг, дунд үйлдвэрүүд нь борлуулалт болон ашгийн хувьд том компаниудтай харьцуулахад бага хэдий ч илүү олон хүнийг ажлын байр, амьдралын баталгаагаар нь хангадаг. Дээр нь сангаар олгосон зээлийн эргэн төлөлт маш сайн, одоогийн байдлаар 98 хувьтай байгаа юм.Иргэдээ хоолтой, ундтай, ажилтай, орлоготой байлгах ХХААХҮ-ийн салбарын хувьд “жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид”-ийг бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа ХХААХҮ-ийн сайд хэлсэн үгэндээ онцолсон.
Эхний ээлжид энэ салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэн баталгаажуулж, зээл олгох сангийн хөрөнгийг нэмэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн төлдөг 10 хувийн татварыг нэг хувь болгохоор ярилцаж байна. Хуулийн хүрээнд дээрх асуудлыг шийдэж чадвал олон мянган иргэдийн ажлын байрыг хадгалахаас гадна нэмж ажлын байрыг шинээр бий болгох нөхцөл бүрдэнэ. Энэ бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглэсэн, тэднийг дэмжих төрийн зөв бодлого гэж харж байна хэмээн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэллээ.
Д.Думаа
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...