Өнгөрөгч амралтын өдрүүдэд Япон улсад амьдарч буй монгол иргэдийн метронд танхайрсан бичлэг олны сүлжээнд тархлаа. Бичлэгт гарснаар Токио хотын Кэйхин Тохоку чиглэлийн Акабанэ өртөөнд хэрэг явдал тухайн өдрийн 19.00 цагийн үед болсон бөгөөд иргэдийн зодооныг цагдаа нар салгажээ. Энэхүү хэргээс болж метроны хөдөлгөөн таван минут орчим саатсан тухай тус улсын сошиал сүлжээнд мэдээлж, иргэдийг бухимдуулсан байна.
+ There are no comments
Add yours