Saturday, April 27 2024

Олимпийн гудамжинд барих гүүрэн гарц 2019 онд ашиглалтад орно

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Замын цагдаагийн газрын ойролцоо үндсэн гүүр, хоёр эгнээ зам, туслах замаас бүрдэх гүүрэн гарц барих төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн хүрээнд туслах замын траст орсон Олимпийн гудамжны 107 модыг шилжүүлэн суулгаж, шилжүүлэн суулгах боломжгүй моднуудыг тайрч, газрыг чөлөөлөв. Энэхүү бүтээн байгуулалтын ажил 2019 онд бүрэн хэрэгжиж, ашиглалтад орно гэдгийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү онцоллоо.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: