Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд гар, хөл, амны халдварт өвчин гарчээ. Өвчний халдвар авсан дөрвөн хүүхдийг тусгаарлан эмчилж буй аж.Үүнээс гадна цэцэрлэгт мөн гар, хөл, амны халдварт өвчин гарсан байна. Гар хөл, амны халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд дараах шинж тэмдэг илэрдэг байна.
Гарын алга, хөлийн тавхай хурууны завсар, амны салстад бижрүүт тууралт гарч, халуурч илэрдэг энтеро вирусээр үүсгэгдэг өвчин. Амьтнаас хүнд халдахгүй. Өвчтэй хүнээс халдвар тардаг.Өвчтэй хүний шүлс, хамрын шингэн нус, ялгадас, арьсан дээр гарсан бижрүүний шүүсдэс, өтгөнөөс халдвар дамжин халдана. Ялангуяа өвчний шинж тэмдэг илэрсэн эхний долоо хоногт хамгийн их халдвартай байдаг. Халдвар авснаас хойш 3-7 хоногийн дараа өвчний анхны шинжүүд илэрнэ.
Ихэвчлэн 10-аас доош насныхан өвчилдөг. Насанд хүрэгсэд өвчлөх боловч тохиолдлын чанартай өвчилнө. Учир нь насанд хүрэгсэд ихэнхдээ халдвар авч дархлаа тогтсон байдаг ажээ.
Г.Хорол
+ There are no comments
Add yours