Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг тус парк нь “Технологи, инновацийг хөгжүүлэх төв”, “Үйлдвэрлэлийн технологийн төв”, “Хүний экологийн төв” гэсэн үндсэн гурван нэгжтэйгээс гадна дэргэдээ “Эрдэмтдийн зөвлөл” ажиллуулдаг байна.
“Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк” нь орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын “статус”-аар үйл ажиллагаа явуулах юм байна. Тэд ажиллаж эхэлсэн цагаасаа хойш Эрдэнэт хотын хогны бүтцийг судалж, хог боловсруулах үйлдвэр байгуулах судалгааг хийжээ. Мөн Хөдөлгүүрийн асаалтын хувиргагчийг амжилттай зохион бүтээсэн байна.




