Байрнаасаа зам гарахаар алхаж явсан 57 настай эрэгтэйг “Тоёота приус-20” маркийн машин мөргөж, аминд нь хүрсэн хэрэг дөрөв хоногийн өмнө нисэхийн замд гарсан. Тус хэрэг Оройн 20.00 цагийн орчимд гарсан энэ осол “Буянт-Ухаа I” хорооллын 701 дүгээр байрны урд замд болжээ.
“Буянт-Ухаа I” хорооллын машин орж гардаг хаалганы харалдаа автобусны буудал нь байдаг байна. Тиймээс иргэд гарцгүй газраар замаар гарахаар гүйдэг. Нөгөө талаас нисэхийн замд зам чөлөөтэй учир жолооч нар хурд хэтрүүлэн явдаг аж. Энэ нь зам тээврийн осол гарах хамгийн том шалтгаан болсоор байна.
Тиймээс Хан-Уул дүүргийн удирдлагууд, Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн II хэлтэстэйгээ хамтран тус замд хоёр хурд сааруулагч, явуулын хурд хэмжигч тавьж, хоёр урсгалтай зам хооронд хайс татахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ.
Харин орц, гарцыг цэгцлэх ажлыг “Буянт-Ухаа I” хорооллын СӨХ-үүд хийх гэнэ. Хурд сааруулагч, хамгаалалтын хайс тавихад шаардагдах хөрөнгийг Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гаргах аж.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...