Алт тушаалт 1.5 тонноор өсжээ

Алтны үнэ өнгөрсөн найм, есдүгээр сард  өсөлттэй байсан ч, өнгөрсөн долоо хоногоос эхлэн буурах болсныг Монголбанкнаас мэдээллээ. 

Орон нутагт ченжүүд нэг грамм алтыг иргэдээс 80 мянган төгрөгөөр худалдан авдаг бол Монголбанк нэг грамм алтыг 101 мянган төгрөгөөр үнэлж байна. Мөн иргэд, аж ахуйн нэгжээс алт худалдан авахдаа Монголбанк үнийг нь Лондонгийн металлын биржээс зарласан ханшаар тооцон авч буй юм. Нэг жилийн өмнө алтыг худалдан авахдаа тээвэрлэлт, цэвэршүүлэлтэй холбоотой зардлыг хасч үнийг нь тооцдог байжээ. Ингээд 2016 оны арваннэгдүгээр сараас эхлээд Лондонгийн Металлын биржийн зарласан үнээр шууд худалдан авдаг болсонтой холбогдуулан алтны нийлүүлэлт өсчээ.

Монголбанкны алтны худалдан авалт есдүгээр сарын  25-ны өдрийн байдлаар 14.5 тоннд хүрсэн байна. Энэ нь нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 1.5 тонноор өссөн үзүүлэлт аж.

Алтны үнэд нөлөөлж байсан зарим гол үйл явдлыг илүү дэлгэрэнгүй байдлаар тайлбарлавал:

МОНГОЛЫН УЛСЫН АЛТНЫ ЭКСПОРТ

Алт нь Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлэгч чухал үнэт металл юм. Энэхүү үнэт металлын экспортын орлого 2016 онд 600 сая ам.доллар давсан нь 2008 оноос хойш анх удаа бөгөөд сүүлийн есөн жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 758 сая ам.долларт хүрээд байгаа аж.

+ There are no comments

Add yours