Д.Трамп найман улсын иргэдийг хилээрээ давахыг хориглолоо

Д.Трамп найман улсын иргэдийг  хилээрээ давахыг хориглолоо

АНУ-ын  ерөнхийлөгч  Д.Трамп өчигдөр  найман улсын иргэдийг тус улс руу зорчихыг хориглосон тогтоолд гарын үсэг зурсан байна.

Хойд Солонгос, Чад, Иран, Ливи, Сомали, Сири, Венесуэл болон Йемений иргэдэд хамаатай энэ шинэ хориг ирэх аравдугаар сарын 18-наас эхлэн хэрэгжих юм байна.

Шинэ хоригт Сири зэрэг орны иргэдийг АНУ руу зорчихыг, Венесуэлийн иргэдэд цагаачлалын бус виз олгохыг хориглож,  зөвхөн газрын газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэнд виз олгохоор заажээ.

Исламын шашинт зургаан орны иргэдийг АНУ руу зорчихыг түр хугацаанд хориглосон Д.Трампын хориг арга хэмжээ хэрэгжсэнээс хойш 90 дэх хоногт дахин шинэ хориг тавьж байгаа нь энэ юм. Уг хоригт Д.Трампын өөрийнх нь тодорхойлсноор “АНУ-тай илт сайн харилцаагүй Иран, Ливи, Сомали,Судан, Сири, Йемен зэрэг улсын хувь хүн болон албан байгууллагыг АНУ руу нэвтрэхийг зөвшөөрөхгүй” гэж заасан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп шинэ тогтоолыг уншихдаа ‘Ерөнхийлөгчийн хувьд би АНУ-ын эрх ашиг, аюулгүй байдал болон ард иргэдээ хамгаалах ёстой’ гэжээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй АНУ-ын  визэнд ямар ч өөрчлөлт орохгүй юм байна.

Д.Трампын өмнө нь авсан хоригийг хэрэгжүүлэх үеэр АНУ даяар нисэх онгоцны буудлуудад эмх замбараагүй байдал үүсэж, иргэдийн гомдол ар араасаа хөвөрсөн бол энэ удаагийн хориг арга хэмжээний өмнө албаны хүмүүс нөхцөл байдалд хэдэн сарын турш бэлтгэж, гадаадын орнуудын засгийн газар, агентлагуудтай хамтарч ажилласны хүчинд дээрх шиг асуудал гарахгүй гэж найдаж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Их Британийн Лондон хотын метронд  бөмбөг дэлбэрсэн хэрэг явдлын дараа Д.Трамп алан хядагчдыг улс орондоо оруулахгүй байхыг уриалж байсан амандаа ийнхүү хүрчээ.

Д.Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн, иргэдийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахыг хориглосон АНУ-ын Үндсэн хуулийг зөрчиж байна гэж шүүмжилж байгаа билээ.

1 thoughts on“Д.Трамп найман улсын иргэдийг хилээрээ давахыг хориглолоо

Leave a Reply

Your email address will not be published.