Saturday, February 24 2024

Авилгатай тэмцэх газраас яам агентлагт өгсөн дүнгээ хэлэлцүүлж байна

1 min read

Авлигатай тэмцэх газраас яам, агентлагууд дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ өнөөдрөөс хэлэлцүүлж эхэллээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах хүрээнд тус газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгүүд 13 яам, 27 агентлагт өнгөрсөн хавар ажиллах хугацаандаа иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авч, авлигын эрсдлийн үнэлгээ хийсэн юм.

Энэ долоо хоногт Батлан хамгаалах яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам болон тэдгээрийн харьяа агентлагуудын 2015-2017 оны хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг тухайн яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцэж байгаа аж.

+ There are no comments

Add yours

You May Also Like: