Header Image

Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авна

Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авна

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Асгат, Баруун-Урт, Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Мөрөн сум болон Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнд даалгажээ. Тодруулбал, сайдын энэ оны батлагдсан төсөвт зардлаас шүлхий болон  мялзан өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэгчээс шууд гэрээ байгуулах аргаар худалдан авч дархлаажуулалтыг шуурхай хийж дуусгахыг даалгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published.