Нийслэлийн аврах ангийн алба хаагчид өнгөрсөн ням гаригт усанд боогдсон иргэд, живж байсан машиныг зөөвөрлөн ажиллажээ.

Тухайлбал, СХД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт  “машин усанд живэх гээд байна” гэсэн дуудлагаар эрэн хайх аврах бүлэг хүрэлцэн очиход үерийн далан сэтэрсний улмаас гурван автомашин үерийн усанд хөвж байсныг татан гаргаж 11 иргэний амь нас эд хөрөнгийг авран хамгаалж чадсан байна. 

Мөн дүүргийн 20-р хороонд үерийн усанд боогдсон нэг хүнийг гурван хүүхдийн хамт завиар зөөвөрлөн аюулгүй газар аваачжээ.

Г.ДУМАА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй
Next post Хүрэл зэвсэгийн үеийн судалгааны нэгдсэн мэдээллийн сан бүтээгдэнэ