Saturday, April 20 2024

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй

УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 7 хүртэл хуралдуудахаар спикер захирамж гаргасан. Энэ дагуу намын бүлгүүд хуралдах товтой ч өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдахгүй юм байна.

Хуралдаанаар УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Одоо ирэх пүрэв гаригт хуралдах чуулганы хуралдаанаар Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжих үү гэх саналын томъёоллоор санал хураах юм.

Г.Намуун

+ There are no comments

Add yours

You May Also Like: