ГАЛ ТҮЙМРИЙН ТОО  2,6 ХУВИАР ӨСЧЭЭ

ГАЛ ТҮЙМРИЙН ТОО  2,6 ХУВИАР ӨСЧЭЭ

2017 оны эхний 8 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2696 удаа гарч, 9,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 31 хүн нас барж, 25 хүн түлэгдэж гэмтэн 822 толгой мал хорогдож, 1146 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 574 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 2,6 хувиар, учирсан хохирлын хэмжээ 36,5 хувиар тус тус өссөн байна.

Нийслэл хотод нийт 1788 удаагийн гал түймэр гарч, 4,7 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 908удаагийн гал түймэр гарч, 4,8 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

Энэ хугацаанд 16098 байгууллага, аж ахуйн нэгж, 76414 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 75722 зөрчил дутагдал илрүүлэн, 23776 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4113 заавал биелүүлэх албан шаардлага,4630 мэдэгдэл, 292 танилцуулга, 859 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 102 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 99,7 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 1983 удаа, дадлага 1230 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1446 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 386 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 465 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

  • Ил задгай гал, асгасан үнс нурмаас 1066 гал буюу 40,4 хувь,
  • Цахилгаанаас 409 гал буюу 15,5 хувь,
  • Пийшин, зуух, яндангийн цонолтоос 361 гал буюу 13,7 хувь,
  • Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 245 гал буюу 9,3 хувь,
  • Бусад шалтгаанаас 148 гал буюу 5,6 хувь,
  • Шалтгаан тогтоогдоогүй 146 гал буюу 5,5 хувь,
  • Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 121 гал буюу 4,6 хувь,
  • Санаатай үйлдлээр 51 гал буюу 1,9 хувь,
  • Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 44 гал буюу 1,7 хувь
  • Технологийн горим зөрчсөнөөс 15 гал буюу 0,6 хувь,
  • Гагнуур, паялник, бамбараас 13 гал буюу 0,5 хувь
  • Архидан согтуурснаас 5 гал буюу 0,2 хувь,
  • Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 5 гал буюу 0,2 хувь
  • Байгалийн үзэгдлээс 4 гал буюу 0,15 хувь
  • Тэсрэлт дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0,08 хувь

Гурав. Гал түймэр унтраасан талаар

Объектын гал түймрийн талаар:

Улсын хэмжээнд 2017 оны 08 дугаар сарын байдлаар Гал түймэр унтраах аврах ангиуд, гал түймрийн 210 дуудлага хүлээн авснаас 138 удаагийн гал түймэр дээр гал унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 151 удаа, 2 тасгийн хүчээр 2 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 1 удаа, үүнээс 114 гал түймрийг 30 минутанд, 12 гал түймрийг 30-60 минутанд, 9 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 289.5 тн ус, 55 л хөөс, 6030.42 литр шатахуун зарцуулж, 44 барилга, байшинг авран хамгаалсан байна.

Ой, хээрийн гал түймрийн талаар:

Улсын хэмжээнд 2017 оны 08 дугаар сарын байдлаар 6 аймгийн 11 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 61337 га ой, хээрийн бүс шатсан байна.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 318 албан хаагч, 31 автомашин, орон нутгаас 366 иргэн, 29 автомашин тус тус дайчлагдан нийт 684 хүн, 60 автомашинтай ажилласан байна.

Гамшиг, ослын талаар:

Гал түймэр унтраах аврах ангиуд гамшиг, техникийн холбогдолтой ослын 88 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор 279 албан хаагчийн бүрэлдэхүүн, 53 автомашинтай гарч гамшгийн голомтод 765 цагийн үүрэг гүйцэтгэж, 2258.29 литр шатахуун зарцуулж, 68 хүний амь насыг авран хамгаалсан байна.

Шүүлэг авсан талаар:

Гал түймэр унтраах аврах ангиудаас Тактикийн сургууль 5, салааны тархалтын сургууль 176, өдөр тутмын дасгал сургууль 1617, мэргэжлийн чиглэлээр 463, албаны чиглэлээр 212 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 22.212 хүнийг хамруулсан байна.

Гал унтраах шуурхай төлөвлөгөө 143, шуурхай карт 141 удаа шинээр болон дахин тодотгол хийж /давхардсан тоогоор/ бие бялдрын шалгуур үзүүлэлт онц 608, сайн 556, дунд 273, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 487, сайн 576, дунд 373, хорт хий утаанаас хамгаалах багны дүрмээр онц 435, сайн 600, дунд 409, гал түймэр унтраах дүрмээр онц 553, сайн 569, дунд 337 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *