Thursday, February 29 2024

Х.Баттулга: Монгол, Оросын харилцааг шинэ түвшинд гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Владимирович Моргулов өнөөдөр бараалхлаа.

Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов ирэх 9 дүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хийх айлчлалын бэлтгэл ажлын явц байдлын талаар танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын харилцааг шинэ түвшинд гаргах бодолтой байгаагаа илэрхийлж, үүний тулд хил орчмын худалдаа, улс хоорондын эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулж, гаалийн татвар, транзит тээврийн асуудлыг шинэчлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Г.Намуун

1 Comment

Add yours
  1. 1
    irgen

    Battulgaa chamaig eh delhiid curaggui baihad Oroc Mongol hoyor ab duu baisan harin ardchilal nertei deeremchid garch ireel orsiig tsaash haruulsan yamar nuureeree ingej helj chadaj bnaa chi

+ Leave a Comment

You May Also Like: