Монгол Улсын дээд боловсролын салбарт манлайлагч ууган сургуулиудын нэг Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль 2017-2018 оны хичээлийн жилд суралцах элсэгчдээ энэ сарын 15-наас эхлэн бүртгэж байна. Энэ талаар тус сургуулийн багш доктор профессор Г. Алтанзаяатай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Танайх их сургууль болж үйл ажиллагаагаа тэлж өргөжиж байгаад баяр хүргэе. Их сургууль элсэгчдээ бүртгэх ажил ямар хугацаанд үргэлжлэх вэ?
-Баярлалаа. Засгийн газрын 2017 оны тогтоолоор манай сургууль их сургууль болж өргөжин МУИС-иас өрх тусгаарлан бие дааж гарч байгаа. Энэ хичээлийн жил манай сургуулийн түүхэнд их онцлогтой, элсэгчдэд маань дуулгах сонин мэдээ ихтэй байна. Манай сургууль нэмэлт элсэлтийн бүртгэлээ наймдугаар сарын 15-наас эхлүүлж байна.
Бид нийгмийн эрэлт хэрэгцээнд үндэслэн хичээлийн хөтөлбөрүүдээ олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, эрдэмтэн багш нар маань ч гэсэн эрдмийн зэрэг, цолоо ахиулж сүүлийн 4 жилд 10 гаруй залуу багш маань доктор цол хамгаалсан, эрдмийн олон брэнд бүүк бүтээсэн, оюутнуудынхаа суралцах орчныг сүүлийн үеийн шилдэг технологиор сольж чанаржуулахаар ажиллаж байна. Шинэ оюутнууд маань АНУ-ын MIT сургуулийн Энтрепренершип 101, 102 суурь хичээлүүдийг болон бизнесийн хурдасгуур программ зэргийг судалж, орчинд нь бизнес ухаанд суралцах юм.
-Элсэгчид маань Энтрепренершип гэдгийг төдийлөн сайн мэдэхгүй байх. Та тайлбарлаж өгөх үү?
-Манайх хөрвөх чадвартай мэргэжилтнийг бэлтгэж ирсэн 93 жилийн туршлагатай Монгол Улсын ууган сургуулиудын нэг. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, нягтлан бодох бүртгэл, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн зэрэг олон салбарын чадварлаг мэргэжилтнүүдийг манай сургууль бэлтгэн гаргасан байдаг. Гарааны бизнес нүдээ олбол тухайн хүнд ямар их өгөөж өгч, нийгэмд тэсрэлт авчирдгийг дэлхий нийт төдийгүй монголчууд гадарладаг болсон байх. Жишээлбэл, манайх дан ганц нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэхгүй. Энэ мэргэжлийнхээ зэрэгцээ төгсөөд аудитын компани байгуулаад тэд хамтраад ажлын байраа гаргах чадвартай, бизнес ухаантай, хаана ч очсон гологдохооргүй мэргэжилтэн бэлтгэхийг зорьж байна. Манайх хичээлийн сургалтын хөтөлбөрөө олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн, нэгдүгээр курсийн оюутнууддаа гарааны бизнес эхлүүлэх гарцыг нээж өгөхөөр Энтрепренершип хичээлүүдийг оруулж бизнес сэтгэлгээний орчныг бүрдүүлэх лаборатори анги танхимуудыг байгуулна. Түүнчлэн Энтрепренершип соёл, мэдлэгийг олонд түгээн дэлгэрүүлэхийг зорьдог “Startup Mongolia” ТББ-тай манай сургуулийн удирдлага урт хугацаагаар хамтран ажиллахаар болсон. Гарааны бизнес эрхлэлтийг дэмжсэн сургалтын орчныг хамтран байгуулахаар төгсөгчид маань ч гэсэн санаачлага гарган ажиллаж байна.
Өнөөгийн залуус шинийг эрэлхийлдэг болсон байна. Тиймээс бид гадаадад очиж гарааны бизнест суралцаж, хөрөнгө оруулалт хайж явалгүй Монголдоо суралцаад экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэтийн санаатай ажиллаж байна. Тиймээс хүүхдээ ирээдүйд эрэлттэй мэргэжлээр сайн сургая гэж бодож байгаа бол та манай сургуулийг зориорой.
– Элсэгчид ямар материал бүрдүүлж очих вэ. Босго оноо хэд бол?
– Босго оноо 400 орчим байна. Элсэлтийн бүртгэл энэ сарын 15-28-нд Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн I байрны 309 тоотод явагдаж байна. Иргэний үнэмлэхний хуулбар, ЭЕШ өгсөн хуудас, бүртгэлийн хураамж зэргийг авчирна.
– Сургалтын төлбөр тодорхой болсон уу?
Тиймээ, Манай сургуулийн төлбөр бусад улсын болон томоохон сургуулиудтай харьцуулахад харьцангуй доогуур боломжийн үнэтэй байгаа. 1 багц цагийн үнэлгээ 86900. Ард түмнийхээ амьдралын боломж, мөнгөний инфляци зэргийг харгалзан үзсэн. Холбоо барих утсаар та зарим зүйлийг тодруулж болно. Утас 99812841, 91996061, 99164919, 89894854
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...
Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Ханнс-Зайделийн сантай хамтран "Ашигт малтмал хууль бусаар...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Т.Чимгээ: Нүд аних даа хэдэн хүүхдийнхээ нэр хүндийг ч болов сэргээмээр байна
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ: -Та эрүүл мэндийн хувьд ямар байгаа вэ? -Ойр зуурынхаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай...